Хятадтай хиллэдэг боомтуудад хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлнэ

Админ
2020/01/26

Засгийн газар яг одоо /2020.1.26/ хуралдаж байна. Энэ хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж буй юм байна.

 

Тодруулбал, Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдвахгүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.

 

Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны 1-р сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгах, боловсролын сургалтын байгууллагын хичээлийг 3-р сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэгийг 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгах юм байна. Засгийн газар өнөөдөр /2020.1.26/ энэ дагуу тогтоод гаргаж, албажуулах аж.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.97
    2020/01/28

    Yuch gargalgui hed honog haaj bolohgui bnuu mongol uls chini muhliin irmegdeer ireed bn uhaaraach ulc turchduu uuniig zogsooj chadhgui bol songuul hiine gej goridohiin hereggui.!!!!!

    Хариулах
  • 202.21.110.94
    2020/01/27

    Өмнө-говийн цагаан хадны боомтоо нэн яаралтай хаах хэрэгтэй байна.Нүүрс тээврийн жолооч нараар халдвар дамжих өндөр эрсдэл байгаа.Халдвартад 50 ор бэлдсэн гэж тайвшраад байхийн ЭМЯ-хан.Уурхай дагаад ороод ирвэл 1 компаний кемп нэг ээлжиндээ 1000 гаруй хүнтэй байна.Нэг л тархвал барьж чадахгүй гэдгийг ухаараач.

    Хариулах
  • 202.126.89.237
    2020/01/26

    Surahad oroitohgui shuudee eruul mend chi minii asuudal bish hun am boognorson mongo muu ard tumen shuudee 5sar hurtel bitgii oruul hiviin surguuliin shunal tulam bolson zahiraluud yriaa 6sar surguuli haa odoo orood irsen tahal

    Хариулах
  • 66.181.161.7
    2020/01/26

    Хагас сайнд хичээллэж хичээлээ нөхөлгүй яахав. Наана амрах хугацаанд хүүхдийн дархлааг сайн дэмжиж эрт унтуулах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.88.203
    2020/01/26

    Xagas saind xicheelej yaagaad boloxgui gej yrid ni xicheellej bolood l b dag b san neg shiidver gargaxaar dandaa esreg yum bichdegee bolioch

    Хариулах
  • 64.119.21.77
    2020/01/26

    Бага ангийн хүүхдүүдийг хагас сайн өдрүүдэд хичээллүүлэх гэдэг чинь буруу шүү

    Хариулах
  • 213.162.72.152
    2020/01/26

    сонирхолтой

    Хариулах
  • 103.212.117.76
    2020/01/26

    Одоо орон нутгийн оюутнууд минь нутагтаа очиж ээж аавдаа тусал. энд дэмий шоудаад тэнээд бай.

    Хариулах
  • 202.179.31.62
    2020/01/26

    Сда удаан бөгстэй сдаанууд юмаа. Одоо дүрвэгчид нь ороод ирээ бз

    Хариулах
  • 202.55.188.90
    2020/01/26

    Ih surguuli amrah ymu

    Хариулах
  • 192.82.71.5
    2020/01/26

    Hurdan haagaache malnuuda. Yun 31 n be

    Хариулах
  • 203.91.115.44
    2020/01/26

    Их сургууль амрах юм уу

    Хариулах
  • 66.181.183.243
    2020/01/26

    их дээд сургууль, МСҮТ бас хичээллэхгүй болсон уу

    Хариулах
  • 66.181.161.53
    2020/01/26

    Yun hagas saind hicheelleh ve eserguutsej bna

    Хариулах
  • 202.126.89.193
    2020/01/26

    zochid buudluudad khaluun medregch tavimaar yum uu

    Хариулах