Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Админ
2020/01/26

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзсэн.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдох хэргийг шалгахад албан тушаалын бүрэн эрх нь саад болж байгаа тул түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзсэн гэдгийг тус дэд хорооны дарга Ц.Нямдор мэдээлсэн юм. Мөн тэрбээр нийгэмд үүсээд буй хардлага, сэрдлэгийг эцэслэхийн тулд бүрэн эрхээсээ татгалзан шалгуулаад, нэр төрөө сэргээлгэх нь зөв гэж үзсэн.

 

Уг асуудлыг ирэх долоо хоног УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна