Төр, засгийн шийдвэрийг Төрийн ордон нь зөрчлөө

Админ
2020/01/27

БНХАУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байна. Эрүүл мэндийн яамнаас вирусын тархалт өдрөөр биш цагаар нэмэгдэж байгаа талаар анхааруулсаар байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа мөн олон нийтийн арга хэмжээг ирэх 3 дугаар сарын хоёрныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа болоод БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаахаар болсон юм. Гэтэл Засгийн газрын уг шийдвэрийг Төрийн ордон зөрчлөө. Учир нь Төрийн ордонд яг одоо цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа аж.  

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна