КОРОНАВИРУСИЙН ОНОШЛУУРЫГ МОНГОЛ УЛС ХҮЛЭЭН АВЛАА

Админ
2020/01/27

Коронавирусийн генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоож, эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэж байгаа.

 

Уг оношлуурыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч С.Диордица, Бүсийн захирал Т.Касай нар шуурхай ажиллан, энэ 7 хоногт манай улсад яаралтай нийлүүлэхээр болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байсан юм.

 

Тэгвэл тус оношлуурыг өнөөдөр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө. Оношлуур маргааш Монголд ирэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна