МАН: Сонгууль 29 тойрог 76 мандатаар зохион байгуулагдана

Админ
2020/01/27

УИХ дахь МАН-ын бүлэг хуралджээ. Хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог шийдвэрлэжээ. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдаж, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэжээ. Хөдөө орон нутагт 20 тойрог, 52 мандат,  нийслэлд 9 тойрог 24 мандаттай байхаар болсон байна. Ингэхдээ хөдөө орон нутагт нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгожээ.

 

Тухайлбал Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгожээ. Гэхдээ Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэсэн байна.

 

Нийслэлийн хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай байна. Ингэхдээ Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж хоёр хоёр тойрог болгохоор болжээ. 

 

Харин алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог болгохоор шийдвэрлэжээ. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна