Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг дөрвөн үндэслэлээр эгүүлэн татах санал  оруулсан

Админ
2020/01/28

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эгүүлэн татах асуудлыг яг одоо байнгын хороодоор хэлэлцэх гэж байна.   Хууль зүйн байнгын хороо орж, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын чуулган хуралдана.   Энэ асуудлыг Улсын Ерөнхий прокурор  Б.Жаргалсайхан оруулж ирсэн байдаг.  Тэрээр энэ асуудлаар тайлбар өглөө. 

 

“12 дугаар сарын 12-ны өдөр Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тодорхой мэдээллийг задалсан. Тиймээс дахин мэдээлэл задлахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа юм. Зөвхөн дуудсан цагт ирээгүйг мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үздэггүй юм. Н.Номтойбаярыг гэм буруутай гэж өнөөдөр хэн ч тодорхойлоогүй.

 

Гэм бурууг ганцхан шүүх тодорхойлно. Одоогоор яллах, цагаадах нотлох баримтыг цуглуулж байна. Гишүүн өөрөө цагаадах баримтаа цуглуулж өгөх эрхтэй.  Би хуулийн дагуу ажлаа хийж яваа хүн.  Мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслээд парламентад саналаа оруулж байна.   Н.Номтойбаярыг дөрвөн үндэслэлээр эгүүлэн татах санал  оруулсан” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна