"Эрэл" группын Б.Эрдэнэбат эхнэр Д.Сэргэлэнгийнхээ хамт ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДЖЭЭ

Админ
2020/01/28

Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн Эрэл группын үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг яллагдагчаар татах тогтоол гаргажээ. 

 

Б.Эрдэнэбат нь Ариг банкинд хөрөнгө оруулахыг бусдад ятгаж, 20 гаруй тэрбумын төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогджээ. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг юм байна. Ийнхүү ятган сэнхрүүлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан хамссан байж болзошгүй гэнэ.

 

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь үүнээс гадна Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкаас их хэмжээний зээл авч, зээлээ төлөхгүй байгаагийн зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө давхардуулан тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Эрэл"  нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн өрийн дарамтанд орсон бөгөөд эдгээр хэргүүд нь прокурорын хяналтад байгаа ажээ. 

 

Монголбанкны зүгээс Ариг банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Эрэл группт үүсээд буй санхүүгийн хүндрэл, үүсгэн байгуулагчид нь яллагдагчаар татагдаж буй зэрэг үйл явцад банкны хэвийн менежментэд нөлөөлөх магадлалаас сэргийлж байгаа хэрэг юм байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна