Бээжингээс халуурч ирсэн нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Админ
2020/01/28

Өнгөрсөн шөнө Говьсүмбэр аймгийн Чойрт нэг иргэн нас барсан гэх мэдээлэл байгаа. Эмч нар талийгаачийн оношийг “амьсгалын  замын үрэвсэл, томуу” гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд шинжилгээний дээжийг Улаанбаатар луу явуулсан гэх.

 

Тэгвэл бас нэгэн сэжигтэй тохиолдол илэрчээ. Өнөөдөр 11 цагийн Бээжингийн онгоцны нислэгээр өндөр халуунтай нэг иргэн газарджээ. Улмаар Чингис хаан олон улсын нисэх буудалд ХӨСҮТ-ийн Тандалт судалдааны баг газар дээр нь ажиллаж, уг иргэнийг тусгаарласан байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус иргэн нь Монгол улсын иргэн эмэгтэй бөгөөд энд ирэхээсээ өмнө гурав хоног халуурсан гэж мэдээллээ өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна