МҮОХ-ны Ерөнхийлөгчид Б.Баттүшиг, Н.Түвшинбаяр, Ц.Бат-Энх нар өрсөлдөх үү

Админ
2020/02/04

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны ирэх гуравдугаар дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдахаар болжээ.

 

Тун удахгүй эхлэх хүн төрөлхтний эв нэгдэл бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн Токио-2020 зуны олимп хаяанд ирсэн энэ үед Монголын үндэсний олимпийн хороо албан ёсны ерөнхийлөгчтэй болох ажээ. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулж, дөрвөн  жилийн хугацаатай хашдаг албанд 5 дах удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ.

 

Тэгвэл энэ удаагийн хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо/Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/-г сонгох сонгууль явагдах ажээ.

 

Сонирхуулахад, МҮОХ-ны Ерөнхийлөгчид тус хорооны Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболлын холбооны гишүүн Ц.Бат-Энх нар өрсөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл бий. 

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна