Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

"Цэцийнх нь гадна жагсаад болдоггүй юм бол гэрийнх нь гадна очиж жагсана"

2020 оны 02 сарын 05

Төрийн ордны баруун талд иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-ын төлөөллүүд  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцож, Цэцийн гишүүнээс нь чөлөөлөх ёстой гэх шаардлагыг Төрийн гурван өндөрлөгүүд болон ҮХЦ-д хүргүүллээ. 

 

Тэд шаардлага хүргүүлэхдээ "Бид энэ хүнийг ҮХЦ-ийн даргаа өгсөн ч гишүүний ажлаа хийж байгаа нь шударга бус гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид ҮХЦ-д албан бичиг өгсөн. Ингээд төрийн байгууллагаас албан байдлаар хариу авна гэж бодож байтал сонины  тасархай хайчилбарыг үдээсээр үдээд бидэнд өгсөн. Та бүхэн өргөдөл гомдлын хуулийн дагуу албан бичгээр бичээгүй учраас та бүхэнд тохирсон хариу нь энэ юм гээд “Өдрийн сонин”-ы хайчилбарыг скайнердаад наагаад өгсөн. Төрийн байгуулагаас ийм байдлаар албан бичиг авсан нь зүй зохистой үйлдэл мөн үү.

 

Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан бол 100 хувь хариуцлагаа хүлээдэг систем манай улсад хэрэгтэй байна. Эх орныхоо нэрийг гутамшиг болгочихоод, тэр олон монголчуудыг  доромжилчихоод индэр дээр гараад юу ч болоогүй юм шиг зогсож байгаа нь Монголчуудыг доромжилж байна.

 

Хуулиндаа нэг бол өөрөө огцорно, эсвэл томилсон УИХ эргүүлэн татна гэж заасан байгаа. Тиймээс өөрөө огцрохгүй, ҮХЦ ямар нэг арга хэмжээ авахгүй бол томилсон хүмүүс нь хариуцлага тооцох байх гэж бүрэн итгэж байна. Цэцийнх нь гадна жагсаад болдоггүй юм бол гэрийнх нь гадна очиж жагсана гэж бодож байна" гэсэн юм.

 

Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын “KL” онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан хэргээр тус улсад багагүй хугацаанд саатуулагдсан. Түүнийг удаан хугацаанд шалгаж, байцаасны эцэст 20 сая төгрөгөөр торгож, эх оронд нь буцаасан.

 

Д.Одбаяр БНСУ-аас ирсэн даруйдаа “Би хэлмэгдсэн. Элэг нэгт монгол хүнээ өмөөрсний төлөө намайг гүтгэсэн. Өндөр албан тушаалтай учраас тэдэнд өгөөш болсон” хэмээн ярилцлага өгөөд Цэцийн даргын суудлаас огцорч, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдсэн билээ. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл