В.Рэнцэндорж: Харамсалтай явдал боллоо, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна

Админ
2020/02/20

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг Б бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлын төвд байна.


Товч.мн-ийн сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймгийн ГБХЗХХ-ийн даргаар ажиллаж байсан иргэн Б-ийн нас барсан хэргийн мөрөөр албаны эх сурвалжуудаас мэдээлэл авч байна.

 
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж энэ талаар “Манай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй нас барсан байна гэх мэдээллийг өчигдөр өглөө авсан. Хувь хүнийхээ хувьд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Тухайн өдөр улсын хэмжээнд онцгой байдлын бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан нэлээн орой болтол хуралдсан.

 

Гурван зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байна. Би мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр ЗДТГ-т ямар нэгэн архидалт болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн миний өрөөнд ч гэсэн ямар нэг зүйл болоогүй.  Цагдаагийн байгууллагаас дотоод болон гадаад камерын бичлэгийн аваад явсан.

 

Түүнчлэн талийгаач бид хоёрын талаар мэдээлэл гарч байна. Аймгийн Засаг даргын хувьд босоо удирдлагатай агентлагийн даргад ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй. Тийм эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Өнгөрсөн 12 дугаар сард босоо удирдлагатай хэд хэдэн агентлагийн дарга нарт хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн зүйл бол байгаа” гэлээ. 


 


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.120
    2020/02/22

    Tanaih arai l jujigchilsen nairuulgatai yariltslaga avaad baigaa yum bishuu gadaa ni irheer tosch avaad zasgaas yariltslaga avaad garch irehed ni bas l tos ch avaad daraagiinh ni hun deer hurgej uguh jisheenii te joohon unemshiltei bai ldaa

    Хариулах
  • 192.82.70.130
    2020/02/21

    Захиалгат нэвтрүүлэг байна, ямар зорилгоор ийм "ядуу" тавилттай жүжиг тоглоод байгаа юм бол, ямар нэг "НО" байна даа, нэвтрүүлэгч "ОДБАЯРДУУЛСАН" байна, нуруу ууцыг илээд байгаа юм бишүү?

    Хариулах
  • 139.5.219.76
    2020/02/21

    Муу алуурчин үхлийн муухайгаар үхэж далдраарай

    Хариулах
  • 192.82.72.65
    2020/02/21

    zugeer ajlaa hiij bgaa huniig ajlaas halah gej daramtlaad tenag gar be songuuli oirtoj bgaa bolohoor oortoo sanal oguuleh gej bas neg gariig orond n awah tohiroo hiisen bj taaraa yriltslaga ogohdoo nud nguilgeneed hooloi n soongotood sidastai bn lee zasag darga n

    Хариулах
  • 202.21.107.143
    2020/02/21

    Товчыхон ланд унаад том байнаа ийм байхад та нараас үнэн зөв мэдээлэл авна гэхэд итгэхгүй байна

    Хариулах
  • 178.17.174.229
    2020/02/21

    Хүн алчихаад чи хамарсаад яах чиний харамсах газар наранд биш нарсанд байх ёстой. Энэ алуурчдыг өмгөөлж мөнгө олоод хүүхдээ хоол авч өгөхөөс ичих үхээрэй хөгийн Амарбаясгалангын боолууд даа.

    Хариулах
  • 98.253.30.34
    2020/02/21

    Zasagiin oroond uheegui gudamjind uhsen gedeg l message taraah uuregtei yvj bgaa nuhod iym bna. Tovchiin survaljchigiin moriig n baij bgaad goe yarij bnashde zasag. Ter heseg duusanguut koridort hotoch tailbarlagch n huleej bgaad shuud daraagiin darga iin oroond hurgej ogood l goe iymoo.

    Хариулах
  • 49.0.218.182
    2020/02/20

    Товч.мн сурвалжилагчидад төрийн машинаар үйлчилж байгааг бодоход ман сонгуулийн өмнө нэрээ хичээж байгаа бололтой машинаар нь үйлчилүүлж байгаа болохоор захиалгын сурвалжилга болох байх даа

    Хариулах
  • 202.9.46.238
    2020/02/20

    Нэг зорилго ойлгодоггүй нөхөр, нэг шил архи ярьсан хүүхэн л байх шив дээ

    Хариулах
  • 202.9.46.238
    2020/02/20

    Зусаг гуай товчийн сэтгүүлчээс "Сайн явж ирсэн үү" гэж асуухийн. Худалдагдсан нь нотлогдож байна даа

    Хариулах
  • 66.181.179.138
    2020/02/20

    tovch.mn-ийг мөнгөөр зодоод хөлсөлчихсөн юм шиг байнаа

    Хариулах
  • 93.103.237.194
    2020/02/20

    Хариулах
  • 139.5.218.236
    2020/02/20

    nohoi ezniihee tuluu l guideg biz dee hoolnoosoo salaltai bish huurhiis ha ha ha

    Хариулах
  • 66.181.161.83
    2020/02/20

    Tovch.mn сайхан жүжиг тавьж байна даа. Сэтгүүлчдэд Ланд байтугай Приус ч олдохгүй шүү дээ, энэ хол газар. Мөнгөнд хахав даа Буруу хоолойгоор будаа орох Коронагаас аюул болно шүү

    Хариулах
  • 66.181.161.18
    2020/02/20

    Нээрээ л тавилттай харагдаж байна. Хэвлэл мэдээлэлийн ажилтан нь дагуулж гүйгээд л, хүлээж байгаад дагуулж яваад л нтр

    Хариулах
  • 202.126.89.105
    2020/02/20

    Mach toogvi yvqal bolson bna emegnel ilerhiilei

    Хариулах