Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодрууллаа

Админ
2020/02/20

Товч.мн-ийн сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарсан. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Тус газраас  “2020 02 19-ны өглөө 4 цагийн үед Есөн булаг сумын Жинс багийн Хөгжил хорооллын 3-2 тоотод гадна машин дотроо хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт цагдаагийн газрын мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг үзлэг хийсэн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна. Хэрвээ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгнө” гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна