“Их дуулга”-аас Б.Хорлоодой, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Админ
Өчигдөр 10 цаг 59 минут

 Германы Дюссельдорф хотноо 2020 оны хоёдугаар сарын 21-23-нд болж буй “Их дуулга” тэмцээний эхний өдөр барилдсан Монголын жүдочдоос  Б.Хорлоодой /52 кг/, Д.Сумъяа /57 кг/  нар хүрэл медаль хүртлээ.


Тус тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх хүч, ур чадвараа сорьж байгаа юм.  Эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн аварга болон медальтнуудыг тодруулсан бөгөөд энэ өдөр барилдсан Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам нар өрсөлдөгчдөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгав.

 


“Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээний 2 болон 3 дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Моллай Сайед /Иран жүдоч, Mollae Saed/, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорино. Эмэгтэй жүдочдоос 73 кг-д ОУХМ Б.Ганхайч, Ц.Наранжаргал, -81 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдах юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна