Х.Баттулга: Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм

Админ
2020/02/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.

 

Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсагаар яриа дэлгэн мэндчиллээ.

 

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

 

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

 

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг үл огоорон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

 

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

 

Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

 

Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж: https://president.mn


Сэтгэгдэл (69)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.197
    2020/02/28

    Muu sanaatai har llruud dandaa uu sev haij bolj butku um bodoj bichij baih umaa Zgr neteer hutsaldhaas uur id shid bhgu

    Хариулах
  • 213.162.72.231
    2020/02/28

    Хариулах
  • 202.179.27.97
    2020/02/28

    зовох цагт нөхрийн чанар танигданаа

    Хариулах
  • 202.179.27.97
    2020/02/28

    хөршүүдтэйгээ сайн санаагаар хандж буйн илрнл боллоо,зовох цагт нөхрйн чанар тангданаа,,,

    Хариулах
  • 122.128.231.221
    2020/02/28

    Зөв цагаа олсон хүнлэг тусламж

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/02/28

    mundag shvv amjilt

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/02/28

    mundag shvv

    Хариулах
  • 115.164.214.209
    2020/02/28

    Gadnii siteuudaar mongoliig duuren magtaj ble Hun chanartai ard tumen shu de Manaihan chn.

    Хариулах
  • 66.181.160.116
    2020/02/28

    Оху яахийн болдоо тэнд ч бас өвчин гарсан байхаа яалаа адилхан л хөрш орон

    Хариулах
  • 66.181.160.116
    2020/02/28

    Оху яахийн бол тэнд бас ко гарсан билүү яалаа

    Хариулах
  • 103.229.121.38
    2020/02/28

    монгол төр түүхэн хугацаандаа 2 хөрштэйгээ эв эеийг сахих замаар улс орноо авч явж өдий хүргэсэн байх шүү мэдэхгүй сэдвээр бүү оролдож байгаач та минь муу уршигтай

    Хариулах
  • 202.72.245.122
    2020/02/28

    Тэгээд ахыг ирэхээр нь тусгаарлана биз дээ хаха

    Хариулах
  • 202.72.245.122
    2020/02/28

    Тэгээд ахыг ирэхээр нь тусгаарлана биз дээ, хаха

    Хариулах
  • 203.91.119.42
    2020/02/28

    Ene bol es surtahuunii l asuudal shdee, zuv gej bodoj bn

    Хариулах
  • 202.21.112.250
    2020/02/28

    Өнөөдрийн өөхнөөс маргаашын уушги дээрээ гэж

    Хариулах
  • 139.5.216.210
    2020/02/28

    Зовох цагт хүний чанар танигдана аа гэж

    Хариулах
  • 202.72.244.219
    2020/02/28

    Энэ манайхны сэтгэхүй гэж новш болчихсон байх юм даа. Хэрвээ М.Энхболдыг очоод 30 мянган хонь хандивласан бол яаж муулж байх болоо. Еөк хятадын аюул гэж олны сэтгэхүй дээр тоглож дэмжлэг авсан шүү дээ. Тэгээд өрсөлдөгч М.Энхболдыг муу муухайгаар нь хэлж, хужаагийн эрлийз, хятадаас өөр муу хүн энэ дэлхийд байхгүй юм шиг аяглаж байсныг яана. Одоо гэтэл тэр комент бичсэн хүмүүс нь бүгд л магтаж сайшаасан. Ёстой бөгс долоогч нар байна даа. Еөкийгөө дагаад сонгуулийн үеээр хятадын аюул гэж орилоод байсан нөхдүүд шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.94
    2020/02/28

    Хөршийн сайхан сэтгэл, халуун зоригт Монгол түмний төлөөлөл болж Төрийн тэргүүн Ерөнхийлөгч Баттулга айлчилсан явдал нь цаг үеэ олсон зөв алхам байлаа. Амжилт

    Хариулах
  • 66.181.178.207
    2020/02/28

    Ард түмнийхээ төлөө маш чухал цаг үед энэ уулзалтанд очиж монголчуудынхаа эр зориг хүн чанарыг таниуллаа баярлалаа Танаар төлөөлж бүх монголчуудыг үнэлнэ шүү дэлхий нийтээрээ. Бахархаж байна

    Хариулах
  • 14.39.34.147
    2020/02/28

    demjdeg chuu eh oronch alsiin haraatai uhaalag erunhiilugch

    Хариулах
  • 124.63.8.230
    2020/02/28

    Erunhiilugchduu bayrllalaa. Mash zuw alham hiilee gj bodoj bnaa. Amjilt.Ervvl enhiig hvsiie

    Хариулах
  • 202.126.89.95
    2020/02/28

    Екийн Энэ хүү үйлдэл нь болбол хоёр орны ард түмнээ цаашдын эдийн засгийн хөгжилд зөв алхам болсон гэж бодож байна аа. Төрийн хар хайрцаг аа баримтлаад урд хөрш дөө туслах нь зөв юм аа. Бид Цөөхүүлээ учираас хятад иргэдийг хязгаартай нэвтрүүлэх нь зүйтэй юм аа .

    Хариулах
  • 98.210.109.20
    2020/02/28

    manaih oros ulsaa tushsen deer baihaa hujaatai hezee baihdaa neg ih sain bolchhov gehdee mongoliin tord hujaa nuud bgaa bolhoor yamarch arga alga daa tegeed ys gordison nohoi shig yun ch oluulaa yavdag bainaa battylag chini honi l zarj ashig oloh gej yavsan yum bishuu neg honiig mongol mongoor 600 d ogson gevuu er ni naamiagaa hiij yavuul deer yum bishuu

    Хариулах
  • 202.55.188.45
    2020/02/28

    Мэдэхгүй юу хийчихэв ????

    Хариулах
  • 202.21.109.111
    2020/02/28

    дэмжиж байнаа нэмж хятад бүү оруулаарай

    Хариулах
  • 202.21.109.111
    2020/02/28

    маш зөв цаг үеэ мэдэрсэн зоримог алхамтай өгөөмөр нөхөрсаг айл хүний амь нэг айлчлал боллоо. олон сайхан эерэг нөхцөл үүснэ

    Хариулах
  • 202.126.89.14
    2020/02/28

    Galbadrahiin Naimanjin gej baruun solgoigui bugs dolooson erguu gar bna.

    Хариулах
  • 93.103.237.194
    2020/02/28

    Хариулах
  • 202.126.89.58
    2020/02/28

    энэ хужаа гээл муулаад бгаа хүмүүст хэлэхэд хужаа хямархад дэлхийн улс орнууд давхар хямарч байгааг харахгүй бна гэж үү.монгол улс 2 түншээ түшиж амьдарсан нь дээр байхоо.3 даг ч бол худлаа шүү дэ

    Хариулах
  • 66.181.183.134
    2020/02/28

    Зөв юм боллоодоо

    Хариулах
  • 202.9.46.174
    2020/02/28

    30.0 арай бага байна 80.0 байсан бол их утаг учиртай байх байлаа

    Хариулах
  • 202.9.46.174
    2020/02/28

    30.0 арай бага байна 80.0 бол их зүгээр тоо юумшигээ

    Хариулах
  • 202.55.188.36
    2020/02/28

    Зөв зөв, мөнхийн хөршдөө туслалгүй яахав, энэ муухай өвчин хурдан дарагдаасай билээ

    Хариулах
  • 66.181.191.12
    2020/02/28

    Ичмээр юм. Хятадуудыг газар дор ортол муулж муулж гарч ирчээд. Өөрийнхөө бизнесийг л ярьж яваа биз. Фэйсээр нэг хөлсний комментчид байдаг гэдэг нь үнэн юм байна. Яана даа Монгол минь!

    Хариулах
  • 202.179.27.55
    2020/02/28

    Ene bol mongolchuudiin yamar uujuu setgeltee ve gedgiig delhiid haruulj bui hereg us honzontoich zovoh tsagt nuhriin chanar tanigdan gedeg iimel baih yostoi tenhlvvn yvhad temeegeer tusalsnaas tevdej yvhadan tevneer tusal en vg mash ihiig bodogduulah baih iim saihan setgeltee ard tvmniig horloj horduulah geed baidag hytduud odoo negiig bodoh bailgvi dee ene tuslamj alt mungnuus vntee gedgiig oilgtsgooj baigaa bailgvi harin hytdiin turiin tergvvn mongol ulsruu hortoi bvteegdhvvn niilvvlehgvi baih tal deer anhaarmaar yum manai ulsiin tal zuv tsagtaa zuv zvil hiisen gedegt itgeltee baina koroonoo virvs hurdan daragdah boltugai

    Хариулах
  • 59.153.114.200
    2020/02/28

    Энэ айлчлалын ач холбогдол асар ѳндѳр гэдэг нь ойлгомжтой. Манай хонины мах бол уургаар баялаг, дархлааг дэмжигч шүү.

    Хариулах
  • 103.229.121.15
    2020/02/28

    Ухаалаг айлчлал гэж дэмжиж байна. Харин 14 хоног хязгаарлагдаарай даа.

    Хариулах
  • 131.147.175.20
    2020/02/28

    Бид хиймэл юмаар, хэрэггүй юмаар баясаж өөрсдийнхөө эрүүл мэндийг алгуур хоролмооргүй бна. Хужаа болон гадаадын юм их хэрэглэвэл аллергигүй хүн, өвчингүы хүн гэж байхгүй болох вий дээ.

    Хариулах
  • 131.147.175.20
    2020/02/28

    Хэзээ хужаагүыгээр амьдарч сурах юм бэ, өөрсдөө юмаа хийхгүй бол хиймэл, хортой зүйл идэж ууж баясаж бгаад л аллергигүы хүн, өвчингүы хүн гэж байхгүы болох вий дээ.

    Хариулах
  • 122.201.22.30
    2020/02/28

    Энэ бол дөнгөж эхлэл Байгал ээж хонзонгоо авч эхэлж бна

    Хариулах
  • 122.201.22.30
    2020/02/28

    Хүн гэж амьтан ямар өчүүхэн бэ гэдгийг эндээс харж болно Дэлхий ээж хариугаа лөнгөж авч эхэлж бна болоогүй энэ бол дөнгөж эхлэл!!!

    Хариулах
  • 66.181.161.57
    2020/02/28

    30000 honoo ogood 300000 myngan hyfad oruulah gaanj yandaa Mongoljuud aa .

    Хариулах
  • 64.119.16.89
    2020/02/27

    30 myangan honi neg hormiin hool yu ch bolohgui gehdee bid hoosrohgui

    Хариулах
  • 64.119.16.89
    2020/02/27

    14 хоног карантил Хууль бүх хүнд ижил

    Хариулах
  • 64.119.16.89
    2020/02/27

    14 хоног карантил Хууль бүх хүнд ижил

    Хариулах
  • 192.82.69.70
    2020/02/27

    Зөв цагаа олж айлчилсан явдал гэж үзэж байна энэ хүнд байдал дуусч дахиад Хятад улстай харьцах болно эргэж уулзах нүүртэй үлдэх ёстой. Хятад бол манай улсын мөнхийн хөрш шүү дээ

    Хариулах
  • 103.57.92.241
    2020/02/27

    Зөв маш ухаалаг бодлого алхам бидэнд маргааш гэж. Бий

    Хариулах
  • 202.9.46.41
    2020/02/27

    Тус байлгүй яахав. Алт мөнгө нүүрс молибден валютын нөөц хамгийн бага зардалтай дөт хөрш орон хятад эд нартайгаа ойлголцох хэрэгтэйэ

    Хариулах
  • 202.9.46.129
    2020/02/27

    Ctagaa olcon ailchlal xlilee jijig chylyygaar tom chylyyg dopgioono gedeg baixaa epenxlilegcldee amjilt xvcbe

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/02/27

    Монгол дипломатт ухаан

    Хариулах
  • 150.129.141.140
    2020/02/27

    Араа бодсон үйлдэл хийсэн бна

    Хариулах
  • 66.181.161.103
    2020/02/27

    30ooo er мал өгөх нь зөв волмойё

    Хариулах
  • 202.126.88.195
    2020/02/27

    Mash zov

    Хариулах
  • 202.9.40.78
    2020/02/27

    Маш зөв дэмжиж байна. Энэ бол зөв сонголт

    Хариулах
  • 202.9.40.117
    2020/02/27

    Арай амьд бог мал биш биз дээ.

    Хариулах
  • 202.9.46.105
    2020/02/27

    Monxiin xorsh yajch bodson xvnd vedni setgeliin gvnees tuslaj bolomjiin xireer xandiw ogch bgan manai eronxiilogchiin tom bodlogo demjij bn

    Хариулах
  • 202.126.89.165
    2020/02/27

    Маш зөв. Дэмжиж бна. Өвчин тусчихвий гэж бие гамнаж амиа бодолгүй алсын хараатай хөдөлсөн эрхэм Ерөнхийлөгч, түүний багт талархаж байна. Мөнхийн хөрш шүү дээ.

    Хариулах
  • 192.82.69.95
    2020/02/27

    Uneheer sain ajil bolj bn

    Хариулах
  • 185.132.132.225
    2020/02/27

    Daini uyed Orsuudad 500myngan agt aduugaar hanidiv ugch baisan bid hoosorchhooguil bna terni huchind 2 oron udii zeregtei nuhurluj Mongold ch haramgui tusalamj uzuuleh uyedee uzuulj baisan hund hetsuu virustei tulaand orj bgaa uyed ni bid tuslah tuiliin zov shiidver gargasan baharhaj bna Bugdeerei ene virusiig davna garna gedegt itgeltei bna

    Хариулах
  • 66.181.161.117
    2020/02/27

    Заавал хориотой vед ингэж золбин тэнэж явах хэрэг байсан юм уу?????

    Хариулах
  • 66.181.161.31
    2020/02/27

    Машз зөв асуудал шийдсэн байна б

    Хариулах
  • 202.126.89.52
    2020/02/27

    За өвчин зовлонтой үед айлчлал ч нэг л таарамжгүй л бна даа

    Хариулах
  • 66.181.161.64
    2020/02/27

    Маш зөв зүйл хийлээ.амжилт хүсье .

    Хариулах
  • 66.181.161.122
    2020/02/27

    Zov zvil hiilee

    Хариулах
  • 202.126.89.93
    2020/02/27

    Mash zuw shuu bid yadarsan ued ni tuslamj uguh zuw shuu

    Хариулах
  • 202.9.47.21
    2020/02/27

    Төрийн хутгуур Зи..зайлж ..төр цэвэршиж бн

    Хариулах
  • 66.181.161.122
    2020/02/27

    Eronhiilogch ard tvmniihee toloo mash zov eym hiilee ajil amidrald n sain saikhan ireedvig hvsie ...

    Хариулах
  • 202.126.89.225
    2020/02/27

    Mаш зөв нөхриин чанараа гэж

    Хариулах
  • 202.126.89.188
    2020/02/27

    baharhaj bn aarhaj bn mundag bn hairlmaar bn,mongol humuun iim hunleg

    Хариулах