С.Мөнхбат: Монгол Улсын 20 дахь аварга хүн, тиймээс 20 сая төгрөг хандивлаж байна

Админ
2020/02/28

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөлөө.

 

Аварга энэ үеэр С.Мөнхбат "Дэлхий даяар коронавирусын халдвар, тархалттай тэмцэж байна. Энэхүү вирусыг тархаахгүйн тулд өдөр шөнөгүй тэмцэж байгаа өөрийн улсын Онцгой комисст хандив өргөлөө. 

 

Би өөрөө Монгол Улсын 20 дахь аварга хүн.  Тиймээс үүнийг бэлгэдэн 20 сая төгрөг хандивлалаа. Төрийн их баяр наадмын аварга цол бол нийгмийн хариуцлагатай том цол гэж би боддог. Хүнд цаг үед бид нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж байгаад баяртай байна. Монгол Улсын төрийн тэргүүн өчигдөр БНХАУ-д айлчлаад ирсэн.

 

Тэнд байгаа цус нэгт өвөрмонголчууд аав нь ирээд буцсан мэт маш их баярлаж байх шиг байсан. Тэр бүгдийг хараад сэтгэлийн дэм, хандив өргөх ёстой юм байна гэж бодсон. Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг даган биелүүлж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлье" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна