Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Ч.Хүрэлбаатар: Төвсийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байна

2020 оны 03 сарын 04

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.

 

Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг дөрөв дэх удаагаа хэлж байна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлж чадсан. Үүсэж буй нөхцөл байдлын улмаас төвсийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байна. 

 


Өнгөрсөн жилийн мөн үед 4.4 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар 2.7 сая тонн нүүрс гараад байна. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ.

 

Гуравдугаар сарын 15-наас эхлэн нүүрсний тээврийг эхлүүлж, д энэ жилдээ багтаад алдагдлаа нөхөх боломж байна. Ус үзээгүй байж хормой шуугаад яахав. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллана" гэх мэдээллийг өглөө. 
 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Ер нь бол зөв. Монголоо гэсэн сэтгэл байна. Баруун монгол яс зан чанар байна. Энэ бол төрийн хар хүний дүр төрх мөнөөс мөн. Дэмжиж байна, амжилт хүсье ! Санал байна: Хотын зүгээс хийх гэж байгаа " ДҮҮЖИН ТЭЭВЭР " төсөл чинь монголын нөхцөлд тохирохгүй, мөнгө үрээсэн юм болно шүү. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэсэн санал байна. Мөнгөний л ажил юм уу даа , ухаан нь