С.Эрдэнэ: Надад хийсэн хэрэг байхгүй

Админ
2020/03/09

АТГ-аас УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангийн болон өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан хэд хэдэн асуудлаар шалгаж, яллагдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорын байгууллагад гаргасан талаар  өмнө нь "Өнөөдөр" сонин өмнө нь мэдээлж байсан. 

 

Тэгвэл уг асуудалтай нь холбоотойгоор С.Эрдэнэ гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудлыг хөндөж байгаа талаарх мэдээлэл цацагдсан.  Өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус асуудлын талаар “Сонгууль ойртохоор хууль бус байдлаар гүтгэх, харлуулах явдал их гарч байна. Аль нэг хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн ч юмуу ямар нэгэн байдлаар шалгагдаж байгаа зүйл алга.

 

Надад хийсэн хэрэг байхгүй. Харин ч иймэрхүү гүтгэлгийг шинжтэй мэдээлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа. Өмнө нь яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл хоёр ч удаа гараад үндэслэлгүй болох нь батлагдсан. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын Тамгын газарт бичиг ирсэн, прокурорын байгууллагаас ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа зүйл алга. Би жирийн иргэний хувьд ч, төрд ажиллаж байхдаа ч хууль хяналтын байгууллагаас зугатааж явсан түүх байхгүй. ” гэлээ.  


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна