Ө.Энхтүвшин: Ямар нэгэн сандрах зүйл болоогүй байна, халдвартай иргэд рүүгээ бүү дайраарай

Админ
2020/03/17

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж  байна. Мэдээллийн эхэнд Т.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр "УОК-ийн 12 дахь хуралдаан боллоо. Шинээр үүссэн мэдээллийг авлаа. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймагт нийт 192 иргэн тусгаарлалтад байна.  Үүнд УОК-ын гишүүд тодорхой чиглэл өглөө. 


Анхны батлагдсан тохиолдол болох Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Манай улсын эмч, эмнэлгийн байгууллагад эмчлэх бүрэн боломжтой байна.


Та бүхэн мэдэж байгаа манай улсад халдвар авсан 4 тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-аас ирсэн 2, Франц улсаас ирсэн 1 иргэнээс халдвар илэрсэн.  Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-наас шуурхай өгсөн. Манай улс гадаадад байгаа иргэдээ татаж авна гэдгээ аль эрт илэрхийлж байсан. Эхний ээлжинд БНСУ, Япон Турк, Европын холбооны улсуудад хийсэн. Эрсдэлтэй гэдгийг нь мэдэж байсан. Бэлтгэлийг нь бүрэн хангасан байсан. Одоогоор 750 орчим иргэн ирээд байна. 


Тэдгээр иргэдийг тусгаарлаад үзлэг хийгдэж байна. Хяналтад аваад, халууныг үзээд, оношлоод, улмаар яаралтай эмчилгээ хийж, эдгээх ажил хийгдэж байна. Ямар нэгэн сандрах зүйл болоогүй байна. Халдвартай иргэд рүүгээ битгий дайраараарай. Хэнд ч тохиолдох зүйл. Сүүлийн үед улстөрийн хонжоо олох гэсэн чиглэл явж байна. Үүнд хариуцлага тооцно шүү" гэлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна