АНУ-ын цэргүүд анх халдвар тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд Трамп хариу өглөө

Админ
2020/03/18

 АНУ-ын цэргүүд коронавирусний халдварыг анх тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбар хийжээ. 

 

Тэрбээр уг мэдээллийг “шударга бус” гэж мэдэгдээд, “манай цэргүүд коронавирусийг хэнд ч халдаагаагүй” хэмээсэн байна.

 

Коронавирусийг АНУ-ын цэргүүд анх Уханьд авчирсан байж магадгүй гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь гуравдугаар сарын 12-нд твиттерт бичжээ. Тодруулбал тэрбээр АНУ-д томуугаар нас барсан хүмүүсээс нас барсных нь дараа коронавирус илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилдийн твиттерт бичсэн мэдээлэлд сэтгэгдэл үлдээх хэлбэрээр жиргэжээ.

 

"АНУ-д анхны тохиолдол хэзээ бүртгэгдэв? Хэчнээн хүн халдвар аваад байна вэ? Яг үнэндээ Америкийн цэргүүд анх тахлын халдварыг Уханьд авчирсан байж болзошгүй. АНУ коронавирусний халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлж, бүгдийг тайлбарлах ёстой" гэж тэрбээр бичсэн байна.

 

Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийг ийм зүйл бичсэний дараа өдөр нь АНУ-д суугаа тус улсын Элчин сайд Цуй Тянькаяаг Төрийн департмент дуудаж, үндэслэлгүй мэдээлэл тараасанд эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Өнгөрсөн оны сүүлчээр Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 190 мянгад хүрсэн бол 7000 гаруй хүн нас барсан байна.

 

https://montsame.mn


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.203
    2020/03/25

    Магадгүй ээ. Наадуул чинь ѳѳрсдѳѳ ихэр цамхагаа дэлбэлж хаяад хуурамч террористуутай тэмцэж байна гэж одоог хүртэл шоудаж иракийн нефьтийг дээрэмдэж байгаа улсууд ш дээ. Баригдах дѳхѳѳд эхлэхээрээ ѳѳрийн ард түмэндээ тараасан байх магадлал нь ѳндѳр шүү.

    Хариулах
  • 46.154.19.178
    2020/03/25

    АНУ ийм зүйл хийжээ гэхэд гайхах юмгүй.

    Хариулах
  • 126.194.248.25
    2020/03/21

    Doh, ebola, salin, zamon ene bugd bugdeeree americagaas garaltai zuils gedgiig tuuh gerchildeg. Tiim uchraas ed nar taraagaagui geh batalgaa baihgui

    Хариулах
  • 211.36.140.242
    2020/03/21

    Hujaa nar delhii dayar taraaj haychihaad uursduu hariutslagaas multrah sanaatai

    Хариулах
  • 64.119.23.168
    2020/03/21

    1916-18 оны Испани ханиадын Influenzavirus (Subtyp A/H1N1) эх үүсвэр нь Америкт Haskell County (Kansas) байсан. Түүнийг америк цэргүүд европт авчирч тараасан талаар эрдэмтэд бараг санал нэгтэй байдаг юм билээ. Тиймд 2 том гүрэн хоорондоо асуудлаа шийдэж байхад бид дуугуй юу болохыг нь харсан дээр дээ.

    Хариулах
  • 202.9.46.36
    2020/03/20

    Хятадууд ходолдог болгонийг иддэг бохир заваан улс америк гаргасан бол юу гээд улс орондоо овчиноо гаргаад хун ухэхэв дээ дэлхийн олон хун хятадын бохир овчиноос болж амиа алдаж бгаа болохоор хариуцлагаас зугтажбусад руу буруугаа чихэж бгаан энэ чинь л ногоо хужаасанаа шуу дээ саяхан нь уй тумээрээ хятадууд нь ухэж бхад сарьсан багваахай эсвэл могойноос гарсан байх гээд бохтр заваан захдаа хор цацаад бсан хужаа аюултай

    Хариулах
  • 202.9.40.114
    2020/03/20

    Ene shar chin ooriigoo ilchleed bgn bish vv manai tsergid taraguo geed tserguud ddr tyrshilt xxisen um bish vv

    Хариулах