Д.Нарангэрэл: СОVID 19 илэрсэн 5 дахь иргэний ойрын хавьтлын 13 хүнийг шинжилгээнд хамруулсан

Админ
23 цаг 20 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 165 оронд коронавирус бүртгэгдээд байна. Эдгээр улсуудын ихэнхид нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Итали, Иран, АНУ зэрэг орнуудад голомтлон гарч байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 5 дахь тохиолдол гарсан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс халдвар илэрсэн.

 

Тухайн иргэний ойрын хавьтал 13 хүнийг шинжилгээнд хамруулж байна.  Онгоцноос буусан даруйд ХӨСҮТ-д тусгаарласан учир  голомтыг цомотгон барьсан гэж хэлж болно. 

 


Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гадуур нимгэн хувцасласан хүмүүс их харагдаж байна. Яг өдийд улирлын томуу, томуу төст өвчин гарах эрсдэл өндөр байдаг. Тиймээс энэ үед яаран нимгэн хувцаслахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд хоорондоо мертээс доошгүй зайд харьцахыг зөвлөж байна” гэлээ.