Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжүүлэх эсэх дээр ЭМЯ-наас санал авч шийдвэрлэнэ

Админ
2020/03/18


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.  Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай болон Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлаар хэлэлцсэн. АШУИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг, техник тоног төхөөрөмж, санхүүжилтийн талаар ярилцаж шийдвэрлэлээ. Энэхүү эмнэлгийг хувьчлахгүй, өнөөдрөөс манай яамны харьяанд ирж байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилоо дуран уламжлал, амбултори гэсэн чиглэлээр ажиллаж байгаа ба ашиглах тоног төхөөрөмжийг авахаар 14 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас шийдсэн. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Үргэлжлүүлэх эсэх талаар УОК-оос манай яаманд хандсан. Бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө.  Бид эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг мөн сонсоно. Олон нийтийн зүгээс  хоёр саналыг хэлж байна. Нэг хэсэг нь оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна" гэлээ. 

 

 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.218.1
    2020/03/18

    9 сар хүртэл хаа хичээлэээ

    Хариулах
  • 49.0.218.1
    2020/03/18

    9 сар хүртэл хаа хичээлэээ

    Хариулах
  • 64.119.26.118
    2020/03/18

    хичээл сургуль олоноор үимэдэнэ шүү дээ халдвар тархах эрсдэл их аюултаи шүү дээ

    Хариулах
  • 64.119.26.118
    2020/03/18

    сунгасан нь дээрээ

    Хариулах
  • 192.82.69.172
    2020/03/18

    COVID-19 Орж ирээгүй байхад хаасан ороод ирчихсэн юм чинь бүр хаасан нь дээр

    Хариулах