Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

БНСУ-д халдварын тархалт нэмэгдлээ

2020 оны 03 сарын 19

Засгийн газрын зүгээс халдварын тархалт зогстол олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх, сүм цуглаануудыг түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөсөн. Гэсэн ч зарим сүм цуглааны газар үл тоомсорлон залбирал үйлдэх тохиолдол гарчээ. 

 

Үүнээс үүдэн Соннам дүүргийн Инхэ сүмээс 61 хүн халдвар авсан нь илрээд байна.

 

Мөн өчигдөр Тэгү хотод байрлах Хансаран ахмадын асрамжийн газраас 75 хүн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр  дөрвөн өдрийн турш халдварын тархалт 2 оронтой тоонд ороод байсан бол өнөөдөр 100 гарчээ.  БНСУ-д өнөөдөр 152 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 8565 хүн халдвар авсан нь албан ёсоор тогтоогдлоо.

 


Үүнээс 97 тохиолдол нь Тэгү хотод бүртгэгдсэн бол нас баралтын хувьд 7 хүн нэмж нас барснаар нийт 91 хүн нас бараад байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Мухар сүсэг дэндсэн газар байна.