Италид шинэ коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 475 хүн нас барлаа

Админ
2020/03/19

Италид шинэ коронавирусний халдвар тархсанаас хойш нэг өдөрт хамгийн олон буюу 475 хүн нас баржээ. Ингэснээр халдвараар  нас барагсдын тоо 3000 дөхжээ. Одоогоор улсад халдвар авсан хүний тоо 35713-д хүрсэн бол 4000 гаруй хүн бүрэн эдгэрчээ. 

 

Ломбарди мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус мужид лхагва гарагт 319 хүн нас баржээ. Хятадад өнгөрсөн оны сүүлээр анх дэгдсэн вирусний халдварын тохиолдлын тоогоор Итали Хятадын араас бичигдэж байгаа юм. Уг халдварын улмаас 8758 хүн нас барсны дийлэнх нь Хятадад бүртгэгджээ.

 

"Улс орнууд халдварын тархалтыг зогсоож, хяналтад авахын тулд тусгаарлах, шинжлэх, эмчлэх, хавьтлыг тогтоох шаардлагатай" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгджээ.

 

Италийн эрх баригчид вирусний тархалтыг зогсоохын тулд хоёр долоо хоног орчмын өмнөөс хөл хорио тогтоож, гэртээ байхыг ард иргэддээ уриалсан боловч нас баралтын тоо огцом өссөн хэвээр байна.

 

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райаны хэлснээр, Италид нас барсан хүмүүсийн тоо олноор нэмэгдэж байгаа нь тус улсын хүн амд өндөр настнууд харьцангуй өндөр хувийг эзэлдэгтэй холбоотой байж магадгүй ажээ.

 

Эх сурвалж: 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна