LIVE: Сургууль, цэцэрлэгийн карантиныг 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа

Админ
2020/03/20

Улсын онцгой комиссын хуралдаан өндөрлөлөө.  Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сунгах тухай, Олон улсын зорчигч тээврийн хоригийг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Байдал хүнд байна, амаргүй байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болоод, олон улсын зорчигч тээвэр, нислэгийн хориг болоод хил, боомтуудын үйл ажиллагааны хязгаарлалтыг 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна