Хантавирус нь хүнээс хүнд халддаггүй, байнгын хяналтад байдаг өвчин

Админ
2020/03/25

"БНХАУ-д хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдсэн" тухай мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ.

 

Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс дараах тайлбарыг өглөө. Тайлбарт "Хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин юм.

 

image

 

Голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж, байнгын тандалт хийж мэдээлдэг. Цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг хүсье.

 

Мэргэжлийн байгууллагууд олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийж ажиллаж байгаа" гэжээ.

 

Эх сурвалж: ЗӨСҮТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна