Д.Ганхуяг: АН амласнаа хэрэгжүүлдэг нам

Админ
2020/03/25

Ардчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн талаар УИХ-н гишүүн асан Д.Ганхуягаас тодрууллаа. 

 

Тэрбээр "АН амласнаа л хэрэгжүүлдэг нам. Бизнес Эрхлэгчид дээ Салбараараа Нэгдэж Төсөл Хөтөлбөрүүдээ Хэлэлцэж Эхэлье! Монголчуудаа"Дэлхийн Дундаж Орлоготой Монгол Хүн" зорилтоо хэрэгжүүлье! АН хэрэгжүүлж болох тооцоо судалгаатай Мөрийн хөтөлбөр дэвшүүлдгээрээ ялгаатай. Иргэд маань "мал болон орон сууц хувьчлал, иргэн бүрт газар өмчлүүлэх, гадаад паспорт, 4-н 10-н буюу шударга татварын тогтолцоо, хамтын тэтгэвэр, ЖДҮэрхлэгчдээ бодитоор дэмжих бодлого, Эрдэнийн хувь( 1072), 40,000 айл орон сууц хөтөлбөр, иргэдэд ойрхон төрийн үйлчилгээ(1111 төв), Төсвийн авилгачдыг хянах шилэн дансны тухай хууль, бензиний үнийн бүрдлийг ил тод байлгаж иргэдийн амьжиргааны өртгийн өсөлтийг аль болох тогтворжуулах бодлого..." зэрэг ажлуудыг хийж ирснийг санаж байгаа.

 

Энэ 2020 оны УИХ-н сонгуульд оролцох АН-н мөрийн хөтөлбөрийн онцлог нь эхлээд иргэд, аж ахуйн нэгждээ амьдрах, ажиллахад өрсөлдөх чадвартай, таатай, тогтвортой орчныг бий болгох, түүнчлэн боломжтой бүх дэмжлэгийг үзүүлэх юм. АН-ын энэ Мөрийн хөтөлбөрт "улсын дундаж цалин(аль ч оронд төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалинг хэлдэг)-г 1000$ ( одоо 400$ байгаа) буюу 3 сая.төгрөг, нэг хүнд ногдох Үндэсний Бодит Орлогыг(ҮБО,real national income) 10,000$( одоо 4100$ байгаа), нийт ҮБО-г 40 тэрбум $( одоо 13.2 тэрбум байгаа)"-т хүргэх тоон зорилт оржээ. Энэ зорилт нь цэвэр эдийн засгийг тэлэх бодлого буюу нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн шилдэг технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, энэ бодлогыг хэрэгжүүлэгч нь хувийн хэвшил, дотоод, гадаад хөрөнгө оруулагчид " Баялаг Бүтээгчид, Бүтээлч Монгол Хүн" байх учиртай. Энэ бол Баруун төвийн үзэлтэй АН-н үзэл баримтлал, энэ үзэл санаагаа тунхагласан болно.

 

1 хүнд ногдох ҮБО-н 10000$ бол дэлхийн дундаж, энэ утгаараа "Дэлхийн Дундаж Орлоготой Монгол Хүн" нь 3.3 сая Монголчууд бидний үндсэн зорилт болно. Төр, засаг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, зээлийг хүүг бууруулах, төсвийг алдагдал багатай баталж төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг бизнесийн орчныг сайжруулах үндсэн ажлаа хариуцах хэрэгтэй. Баялаг Бүтээгчид ээ эдийн засгаа дунд хугацаанд 3 дахин тэлэх төсөл, хөтөлбөрүүдээ хэлэлцэж эхлэхэд ойртож байна. Хичээсэн Хүн Сайхан Амьдрах Орчинтой,Нийгмийн Олонх нь Дундаж Орлоготой Итгэл Төгс Монгол Орноо Хөгжүүлье" гэв.