МАН-д эрх мэдлээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэх боломжийг Ерөнхийлөгч олгов уу

Админ
2020/03/26

УИХ-ын хаврын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахыг уриаллаа. Үүнтэй холбоотойгоор өнөө маргаашгүй хуралдах УИХ-ын хамгийн эхний хэлэлцэх асуудал Ерөнхийлөгчийн зургаан зүйл бүхий уриалга байх бололтой. Үүнээс улстөрчид болон хуульчдын дунд маргаан дагуулаад байгаа хамгийн анхаарал татсан асуудал нь Сонгууль хойшлогдсоноор Онцгой КОМИСС байгуулж төр засгийн эрхийг Ерөнхийлөгч барих эсэх асуудал.

 

Мөн ирэх 5 дугаар сарын 25-наас мөрдөгдөж эхлэх Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Энэ бүхэнд Ерөнхийлөгчийн уриалга өгөөш болж улс төрийн хямрал үүсгэх вий гэсэн болгоомжлол төрүүлж эхлээд байна. Учир нь ҮХӨ болон Онц байдлын улмаас сонгууль хойшилсон тохиолдолд одоогийн УИХ болон Засгийн газар чадамжтай эсэх нь маргаантай байна. 

 

Гэхдээ хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрх шинэ гишүүд тангараг өргөснөөр дуусдаг бол ЗГ-ын бүрэн эрх шинэ EС-ийг УИХ томилсноор эхэлж, бас дуусна. Тиймээс зарим хуульч, улстөрчдийн үзэж буйгаар одоогийн  УИХ-ын бүрэн эрх сонгууль зарлаж, дараагийн УИХ-ын гишүүд тангараг өргөх хүртэл үргэлжилсээр байх юм. Тиймээс  МАН-д эрх мэдлээ сонгуулийн бус замаар тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлсээр байх  боломж олгосон Ерөнхийлөгчийн уриалга улс төр үү, улс орны эрх ашиг  байсан эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ.

 

Tvmongolia.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.248
    2020/03/29

    Hogiin gar yum daa.ergeed namruuga nulimhiigchin medsen bol ch songohguil bsan bh shuu

    Хариулах