Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Сонгууль хойшлогдох нь АН-д ашигтай

2020 оны 03 сарын 26
Б.Ариунзаяа
tovch.mn

Улс төрийн намууд сонгууль хаяанд ирлээ хэмээн шаагилдан мөрийн хөтөлбөр гэх мөрөөдлийн жагсаалтаараа талцаж, түмний элэг доог болохтой зэрэгцээд Ерөнхийлөгч улс төр хийв.  Намууд нөгөө л сурсан зангаараа иргэдийнхээ сул тал дээр тоглолт хийж, үнэгүй байр, бэлэн мөнгө амлаж, сонгуулийн маргааш сонгогч таны амьдрал “суга” өсчихнө гэх чихэр шиг амлалтуудын дуулианыг “Сонгуулийг хойшлуул” гэх  Ерөнхийлөгчийн уриалга намжаав.

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргаж, улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулахыг сануулсан. Дээрх уриалгаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх”.

 

Оны өмнөх нь УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг төсөвлөснийг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлж байв.

 

Хэрэв энэ мөнгө хэмнэгдвэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой. Гэхдээ хуулиа зөрчиж, сонгуулиа хойшлуулах нь цаашдаа ямар эрсдэл дагуулах вэ гэдэг дээр олон нийт талцаж эхэллээ. Улс төрийн хүрээнийхэн хүртэл дуугарч байна.

 

Нөхцөл байдлыг улс төрийн намын өнцгөөс харвал сонгууль хойшлогдох нь эрх баригч МАН-д ашиггүй. Дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэж, улс орон бүр “хамгаалалтын” арга хэмжээгээ авч байна. Энэ тахлын аюулыг соргогоор мэдэрч, гурван сарын турш өөрийн орондоо халдвар гаргаагүйн өнөөгийн Засгийн газрын гавьяа.

 

Түүгээр ч үл барам ДЭМБ болоод бусад орнууд манай халдвар хамгааллын жишгийг дагаж байгаа нь Монгол улсын нэр хүнд олон улсад хэр өндөр төвшинд байгаагийн илрэл. Тэгэхээр хүнд нь цойлж яваа энэ цагт сонгууль явагдвал МАН-д ашигтай. Засгийн газрынхаа нэр хүндээр УИХ болоод орон нутгийн сонгуулийн дийлэнх олонхийн суудлыг ч авч мэдэх.

 

Нөгөө талаар сонгууль хойшлох нь АН-д ашигтай. Хэдийгээр тус намын угшигтайчууд “Сонгууль тогтмол, хугацаандаа явж байна гэдэг ардчиллын дархлаа юм. Үндсэн хуульд дайны бүхий байдал, гамшиг аюул, мөн үймээн самууны үед сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Одоогоор манайд аль аль нөхцөл нь үүсээгүй байна” хэмээн мэдэгдэж байгаа ч дотоод уур амьсгал, намын рейтинг нь харвал хугацаа шаардлагатай байгааг харуулдаг.

 

Намын дарга нь олон нийтийн дунд “angry”, намынх нь гишүүд “haha”, дэнчингээс эхлээд намынх нь дотоод зохион байгуулалт “wow” эможитой байгаа тэд хуулийн хугацаанд явагдах сонгуулиас аль болох зайлсхийх нь “аминд нь” өлзийтэй мэт.

 

Ямартай ч сонгууль хойшлогдох нь эсэхийг УИХ шийднэ. Эрх мэдэл нь УИХ-д бий. Өнөө маргаашгүй хуралдах УИХ-ын хамгийн эхний хэлэлцэх асуудал Ерөнхийлөгчийн зургаан зүйл бүхий уриалга байх нь дамжиггүй. Тиймээс УИХ ямар шийдвэр гаргахаас улс орны бөгөөд улс төрийн уур амьсгал шийдэгдэх нь.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Эзэн боолын баян ядуугийн нийгмийг бий болгосон Ардчилсан намыг сонгож цусаа холиулахаа ч больхуу даа?

  • Намууд суудлаа биш улс орноо бодох хэрэгтэй. Сонгууль явуулла гэхэд үр дүн нь яиар гарах вэ. Санаанд оромгүй дүн гараад засгиын газраа ч байгуулж чадахгүй маргалдсаар улс орноо, ард түмнээ хохироох асуудал шарах юм биш биз.

  • Сонгуулийг хойшлуулах ямар ч үндэслэл одоогоор алга

  • Сонгуулийг хойшлуулах нь кораног алдахын дохио Настайчууд болгоомжтой байхыг сануулж байна шүү Сонгууль хойшлох тутам эрсдэл ихэсч хүнд байдалд орноо.