УИХ-ын ээлжит бус чуулганыг 18-наас хуралдуулахаар боллоо

Админ
2019/03/06

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болжээ. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлсэн байна. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна