“Эко алтан Заамар” компанийн ослын урьдчилсан дүгнэлт гарчээ

Админ
2019/03/06

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин "Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байна. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байгаа. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна. Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаагаа  явуулаагүйгээс үүдэн осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна