#ЭРДЭНЭТИЙН 49, #МАНАН-ГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХАМГААЛАХ БАГИЙНХАН АЖИЛДАА ОРЖЭЭ

Админ
2019/03/07

Монголын улс төрд шүгэлсэн МАНАН гэх тийрэн “амь тариа”-ндаа орсон сураг чих дэлслээ. АН дахь эрх мэдлийн төлөө улайран зүтгэгч олигархиуд нэгдэж энэ удаа МАНАН-г өтгөрүүлэх мафи ажиллагаандаа ханцуй шамлан оржээ. Ардын намын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдаж эхэлснээс хойш шүүлтүүрт орж, багагүй цэвэрлэгдсэн. УИХ, Засгийн газар, бүр нийслэл хүртэл МАНАН-гаас тодорхой хэмжээнд ангижраад байгаа. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх МАН доторхи МАНАН-гийн нэгдлийн хүчийг нь сулруулж, эрх мэдлийг нь бууруулж, дэвэх далавчгүй болгосон. МАН-д хийж буй цэвэрлэгээгээ төрд үргэлжлүүлж, төрийн нэрээр хуйвалдан хувьчлагдсан обьектуудад анхаарлаа хандуулж эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувиас эхэлсэн энэ ажиллагааны эсрэг АН дахь улс төр бизнесийн сүлжээнд учраа олохооргүйгээр бат орооцолдсон олигархиуд нийлж, санхүүгийн, пиарын, нөлөөллийн гэх багийг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн бололтой.

 

Уг нь АН-ын удирдлагууд өчигдөрхөн “Иргэдийн боломжийг хулгайлсан нөхдүүдтэй нэг тогооноос хооллохгүй, аливаа гэмт хэрэгт холбогдсон гишүүнээ өмгөөлөхгүй, МАНАН-гаас хол байна” гээд л сүртэй чиг мэдэгдэл хийгээд авсан. Гэвч энэ жүжиг нь халхавч төдий байж. Эсвэл АН-ын удирдлагуудынхаа үгийг гишүүд нь тоохоо больжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАНАН-г хамгаалах мафи ажиллагааны шүүх цагдаагийн асуудлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуцжээ. Тэр ийм ажилдаа сайн гэдгээ өчигдөр харуулсан. Өөрийн бүртгэлтэй дугаараас баривчилгаанаас хойшхи 24 цагийнхугацаанднийт 16 удаагийн дуудлага хийж,нэр бүхий шүүгчидтэй холбогдсон гэх мэдээлэл магад үнэн ч байж мэдэх юм.

 

Харин санхүүжилтийг АПУ-гийн Г.Батхүү, П.Батсайхан нар хариуцан хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ байгуулах ажиллагаандаа оржээ. Гэхдээ зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй пейсбүүх, твиттерийнхныг ч хамруулсан өргөн фронтоор Эрдэнэтийн 49 хувийнхныг хамгаалах ажиллагаанд орж байгаа бололтой.  Тиймээс маргаашнаас МАН-ыг муулсан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг муулсан, матсан эсэргүүцсэн нийтлэл нэвтрүүлэг, постууд гарч эхэлбэл гайхах хэрэггүй нь. Нээрээ бас эдгээр нийтлэл нэвтрүүлэг, постыг гол бодлого чиглэлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрөө гардан хариуцаж Ерөнхий чиглэлийг өгөх юм гэсэн шүү.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна