ЕРӨӨ ГОЛЫН ГОЛЬДРИЛД ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙЖЭЭ

Админ
2019/03/07

Ерөө голд хууль бусаар алт олборлож байсныг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Мэдээллийг тодруулбал Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Ерөө голд хууль бусаар алт олборлож байгаа тухай мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран энэ сарын 5-ны өдөр Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт очиход нэр бүхий иргэд Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байжээ. Тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна