Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон ажлаа өгөх үү

Админ
2019/03/11

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахдаа хууль зөрчсөн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд, Монголын зэс корпорацийн захирлуудыг өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн албанынхан сүр дуулиантайгаар баривчилсан ч шүүх цагдан хорих шаардлагагүй гэж үзэн сулласан. Тэднийг УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Идэр шүүгч сулласан гэх. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонг ажлаа өгөх гэж байгаа талаар цахимаар шуугиж эхэлжээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа “Өнгөрсөн өдрүүдэд сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдал боллоо. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор болсон явдал.  Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа. Энэ асуудал нь банкны болон хувь хүний нэр төрд ноцтой халдсан явдал юм. Бидэнд том цохилт болсон. Нэр хүндийн болон бизнесийн эрсдлийг банканд маань учруулсан явдал боллоо” хэмээн мэдэгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах үйл явц шүүх, цагдаа, олон нийтийн хараанд орж, үнэнг илрүүлэхийг ард түмэн шаардаж байгаа. Өнөөгийн дэлгэгдсэн баримтаар Худалдаа хөгжлийн банк буруудах өндөр магадлалтай. Тиймээс О.Орхон бүхнийг нуруундаа үүрч гарахаар зориг шулуудсан уу, ямартай ч  түүнийг ажлаа өгнө гэх  мэдээлэл тархаад байна.     
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна