ШҮҮГЧ Х.ИДЭРИЙН ААВ Д.ХУВЬТӨГӨЛДӨР “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЭЭС ЦАЛИНЖДАГ

Админ
2019/03/11

“Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотойгоор баривчлан саатуулсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг болон ХХБ-ны захирал Д.Орхон, “Монголын зэс корпорацийн” гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг СБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х. Идэрийн захирамжаар нэн даруй сулласан.

 

Улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсээс гадна шүүх, прокурорын өндөр албан тушаалтнууд ч холбоотой хэмээн анхаасаа хардагдаж байсан хэрэгт шүүгч Х.Идэр ийнхүү хуран шуурхай арга хэмжээ авсан нь шүүгчийн ашиг сонирхлын зөрчилтэйг баталсан баримтуудыг ил болгосон юм. Шүүгч Х.Идэрийн аав нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр. Д.Хувьтөгөлдөр нь хуульч мэргэжилтэй бөгөөд хуучнаар Хууль цаазны дунд сургуууль, МУИС-д багшилж байгаад УИХ-ын гишүүн болж байсан, МоАХ-ны ахмадуудын нэг.

 

Тэрбээр “Эрдэнэтийн 49%”-ийн “нууц ноёнтон” гэгдээд буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тун ойрын итгэлт журмын нөхдүүдийн нэг. 2014 онд Эби Ерөнхийлөгч хүүг нь шүүгч болгох зарлиг гаргаж байсан бол, Хувьтөгөлдөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт медикал” эмчилгээ оношлогооны төвд мэргэжилтнээр ажиллуулах тушаалыг тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн гаргаж байжээ.

 

Үүнийг тус үйлдвэрийнхэн “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шахаагаар хийсэн” хэмээн ярьдаг юм байна. Гэвч тус төв нь 2016 оны гуравдугаар сарл Японы хөрөнгө оруулалттай компанид шилжиж Д.Хувьтөгөлдөр нарын 10 хүнд үндсэн цалингийнх нь 60 хувийг сул зогсолтын олговор хэмээн өгдөг юм байна. Уг нь өнгөрсөн оны 02 сарын 13-нд Д.Хувьтөгөлдөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг нь цуцлаагүй байжээ. Энэ бүхнээс үзэхэд шүүгч Х.Идэр гэх энэ залуу шүүгчийн ёс зүйгээ зөрчсөнөөс гадна ил цагаан ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт шүүгчээр ажилласан болж таарч байна. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчийн гаргасан ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу?


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна