“УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА САНХҮҮГЭЭ НУУХЫН УЧИР ЮУ ВЭ

Админ
2019/03/11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөвлөгөөт шалгалт хийх гэтэл татгалзжээ. Нэг биш хоёр удаа татгалзсан хариулт авсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан “Хөдөлмөр нийгэм, хамгаалах салбар үүсч хөгжөөд 75 жил болж байх хугацаанд ийм хариулт авсан байсан удаагүй ” хэмээн гайхан суух.

 

Татгалзсан шалтгаанаа тэд 1949 онд байгуулсан гэрээнд заасны дагуу гэжээ. Гэтэл БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “УБТЗ ХНН” –ийн тухай гэрээнд монголын хууль тогтоомжийг адил хэмжээнд мөрдөнө гэж цагаан дээрээ хараар бичсэн байх юм.

 

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг ингэж Монгол улсын хууль тогтоомжийг үл тоон төрийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг байгууллагыг доромжлохын хэрэг юу вэ.

 

Ер нь “УБТЗ” хэмээх вант улс илэрсэн зөрчил, гаргасан осол бүрээ үнэн зөв мэдүүлдэг гэдэгт байцаагч нар итгэл муутай байна. Учир нь тус газрынхан томилолтоор явж байхдаа осолд орсныг авто осол, үйлдвэр дээрээ ажиллаж байгаад хөл, гараа хугалсаныг технологийн горим алдснаас гэж мэлздэг гэнэ. Тоон мэдээллээр уг газарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 62 удаагийн осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. Ингэхдээ зөвхөн 22-ийг нь л үйлдвэрийнх гэж бүртгүүлсэн аж. Тэгэхээр үлдсэн ослууд нь “УБТЗ” –аас ер хамаараагүй юм байх. 40 ослын ард хамгийн багадаа 40 хүний амьдрал яригдаж таарна. Эдгээр хүмүүсийн хохь нь болоод дуусах уу.   

 

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл аван байж шалгалтаар оржээ. Гэтэл нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа санхүүдээ “гар хүргэхгүй” хэмээн томорсон байна. “Манай байгууллага ОХУ, Монгол улсын хамтарсан байгууллага учраас ОХУ-ын талаас зөвшөөрөл авах ёстой” гэжээ. Тус газарт хамгийн сүүлд таван жилийн өмнө шалгалт орж байжээ. Тухайн үед ийм хэл ам гараагүй аж. Өөрөөр хэлбэл санхүүгээ шалгуулж байж. Гэтэл одоо болохоор яагаад шалгаж болохгүйг болсоныг Мэргэжлийн хяналтынхан өөрсдөө тайлбарлаж чадахгүй сууна.

 

Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч байгууллага хууль тогтоомжийг биелүүлэх учиртай. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг байтугай Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэх олон улсын байгууллагууд хүртэл дуугүй сууж үйл ажиллагаагаа байгаад хянуулчихдаг. Харин Д.Жигжиднямаа хэний даалгавараар, ямархан “нууцхан”-аа хамгаалах гэж санхүүгээ шалгуулахыг хүссэнгүй вэ!!!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна