“Монголын зэс” корпорацийн удирдлагууд Засгийн газарт хэлцэл хийх хүсэлт хүргүүллээ 

Админ
2019/03/11

“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон ХХБ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж, мэдүүлэг авсан. Тэгвэл “Монголын зэс” корпораци Засгийн газарт хэлцэл хийх хүсэлтээ өнөөдөр хүргүүлээ. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “УИХ-аас хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Хэлцэл хийгээгүй учраас шүүхээс манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ хэлцэлийг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж, хүсэлт хүргүүлж байна. Манай компанийн зүгээс өмнө нь Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүстэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоо манай компанийнхантай уулзана гэж найдаж байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна