Гадаад явах гэж байгаа бол АНХААР!

Админ
2019/03/12

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд олон өвчин шинээр үүсэж, устсан зарим өвчин эргэн сэргэж байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Конго улсад эбола вирус дэгдээд байгаа бол Зүүн Өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаанбурхан өвчин дэгджээ. Эдгээр өвчин онгоцны зорчигчдоор дамжин, нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл үүслээ.

 

Иймд Та гадаад явах гэж байгаа бол очих гэж буй улс оронд чинь гарч буй халдварт өвчний талаарх мэдээллийг цахим хэрэгслээр болон Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас асууж, зөвлөгөө аваарай.

 

Зорчигч та:

-Очих гэж буй улс оронд чинь гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэ.

-Гадаадад байхдаа хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг ханга.

-Танд халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрвэл тухайн орны эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

-Хэрэв онгоцон дотор явж байхад өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/  илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж, анхны тусламж авна уу.

-Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэх, халдварт өвчин гарсан бүс нутгаар аялсан тухайгаа мэдүүлээрэй.

-Хэрэв таны аялал дуусаж, гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн  тусламж, зөвлөмж авна уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна