Шүүгч М.Батсуурь АТГ-т ханджээ

Админ
2019/03/12

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь АТГ-т ханджээ. Сүүлийн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүд түүнийг “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэж буй. Тиймээс үүнтэй холбоотойгоор М.Батсуурь шүүгч өөрийгөө шалгуулахаах АТГ-т хандсан байна. Тэрбээр энэ талаар албан бичигтээ "Миний бие “Монголиан коппер корпорейшн”  ХХБ болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй, 70 сая ам доллартай  холбоогүй гэж үзэж байгаа тул Авлигатай тэмцэх газарт шалгуулахын хүсч байна.  Дуудсан цагт нь очиж, тайлбар өгөхөд бэлэн болно" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна