“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Админ
2019/03/12

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх ажилтан өчигдрөөс 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Учир нь УИХ-ын 76 дугаар тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ сарын 11-ний өдөр тус компанийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш өсөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжихаар УИХ өнгөрсөн оны 7 дугаар сард тогтоол гаргасан. Үүний бэлтгэлийг 180 хоногийн дотор хангахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Уг тогтоолын төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд Засгийн газарт, 26-нд УИХ-ын чуулганд танилцуулахаар төлөвлөсөн ч улс төрийн тогтворгүй байдлаас үүдэж хойшлогдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна