М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нар гэрчийн мэдүүлэг өгчээ

Админ
2019/03/13

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг  хууль бусаар эзэмшсэн хэмээн “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны  удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг хууль хяналтынхан шалгаж байгаа. Тэднийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авч, мөнгө угаасан хэмээн буруутгаж буй юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан "Эрдэнэт  үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдаанд оролцсон сайдуудаас АТГ тайлбар авч эхэлжээ.

Дэлгэгдсэн хуралдааны тэмдэглэлд "Эрдэнэт  үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх Засгийн газрын хуралдаан 2016 оны зургадугаар сарын 9 болон 13-ны өдөр болсон байдаг. Тус хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон байдаг.  Эдгээр сайдуудаас одоогийн байдлаар Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ын сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг аваад байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна