Монголын төр өмчөө 1992 оноос хувьчилж эхэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол ямар хөрөнгөө төр авч үлдэж, алийгаа хувьд шилжүүлэхийг УИХ шийдэж, Засгийн газар хэрэгжүүлэхёстой. Учир нь энэ хуулиар бол төрийн өмчийг УИХ ард түмнийг төлөөлөн өмчилдөг. Гэтэл тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд М.ЭнхсайханыЗасгийн газар УИХ-ын энэхүү бүрэн эрхэнд халдаж, 1997 онд “Төрийнөмчийг 1997-2000 ондхувьчлаххөтөлбөр” гэх 160 дугаар тогтоол баталжээ. Ингээд л ард түмний мэдэлд байсан өмч хөрөнгийг Ерөнхий сайд өөрийн дураар хувьчилж, хувааж эхэлсэн байна. Энэ онуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхсайхан 1996-1998 он, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт 1998 он, Р.Амаржаргал 1999-2000 онд тус тус хашиж байв. Өөрөөр хэлбэл 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл олонхиороо төр, засгийн эрх барьж байх 4 жилийн хугацаанд 4 Ерөнхий сайд ажилласан байдаг.
Үүнээс хойш дээрх Засгийн газрууд 2000 оны 9 дүгээр сар хүртэл 928 аж ахуйн нэгжийн 46.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлжээ. Ингэхдээ 50 хүртэлх тооны хүнтэй аж ахуйн нэгжийг том аж ахуйн нэгж хэмээн үнэлсэн байна.Тухайн үедээ хувьчлах обьектийнн үнийн саналыг битүүмжилсэн хэлбээр авч, дуудлага худалдаа явуулж байжээ.
Энэ маягаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 75 аж ахуйн нэгжийг 17 тэрбум 357.9 сая төгрөгөөр хувьчилжээ. Эдгээр аж ахуйн нэгжийг тухайн үед нийт 731 тэрбум 996.5 сая төгрөгөөр үнэлсэн байв. Үүнээс 30 тэрбум 622.1 сая төгрөгийн өрийг нь хасвал 701 тэрбум 374.4 сая төгрөгийн үнэ хүрнэ гэсэн үг. Энэ бол тухайн аж ахуйн нэгжүүдийн үнэ цэнэ юм. Дарханы цементийн үйлдвэр гэхэд л 1968 онд баригдсан цагаасаа хойш Монголын бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсаар ирсэн. Дархан хотын ихэнх барилга байгууламжийг энэ үйлдвэрийн цементээр босгосон түүхтэй.
2010 оны эцсийн байдлаар 1.5 сая унци алт олборлосон Бороогийн алтны ордыг “Алтай трейдинг” ХХК мөн л зах зээлийн үнээс дэндүү хямд авсан хэмээн хуудуутай хувьчлалын тоонд үргэлж багтаасаар ирсэн. Гэтэл дээрх 75 аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгийг нийтэд нь 29 тэрбум 227.2 сая төгрөгөөр үнэлж, үүний 21 тэрбум 824.4 сая нь төрийнөмчийн, хувьчлах хөрөнгө гэж үзээд хувьчилчихжээ.
Үнэ цэнэ, ашиг энэ тэрийг нь тооцохгүйгээр зөвхөн үндсэн хөрөнгийг нь бодоод үзэхэд л 4 тэрбум 466.5 сая төгрөгийн алдагдалтайгаархувьчилсан 1996-2000 онд хувьчлагдсан том аж ахуйн нэгжүүдийг дараах хүснэгтээс хараарай.
№ | Аж ахуйн нэгж | Он | Хөрөнгийнүнэлгээ | Хувьчилсан үнэ /сая төг/ | Зөрүү+/- |
1. | Орхон. Зорчигчтээврийнбааз | 1997 | 251.8 | 75 | -177 |
2. | Дархан-Уул. Цементийнүйлдвэр | 1998 | 437 | 72.8 | -364 |
3. | Дархан-Уул. Гурил, тэжээлийнүйлдвэр | 1998 | 829.6 | 666 | -163 |
4. | Өмнөговь. Говийнөндөр | 1998 | 208.3 | 1.5 |
-191 |
5. | Сэлэнгэ. Бороогийналтныүйлдвэр | 1998 | 521.5 | 259 |
-262 |
6. | Улаанбаатар. Ганхийц | 1998 | 370.8 | 83.3 | 288 |
7. | Улаанбаатар. “Бөөнийхудалдаа” ХК | 1998 | 430.3 | 251 | 200 |
8. | Улаанбаатар. Байшинүйлдвэрлэхкобинат ХК | 1998 | 1149 | 251 | 899 |
9. | Улаанбаатар. Улаанбаатарбарилга | 1998 | 350.2 | 170 | 180 |
10. | Улаанбаатар. “Улаанбаатаримпекс” | 1998 | 1177 | 610 | 567 |
11. | Улаанбаатар. “Монголтээх” ХК | 1998 | 515.2 | 197 | 319 |
12. | Сэлэнгэ. Спирт, балбурам | 1999 | 1041 | 616 | 425 |
13. | Улаанбаатар. Материалимпекс ХК | 1999 | 813.6 | 326 | 488 |
14. | Улаанбаатар. Разноимпекс | 1999 | 1108 | 797 | 311 |
15. | Улаанбаатар. Махимпекс | 1999 | 2169 | 1955 | 214 |
16. | Эрчимхүчнийзасварынүйлдвэр | 2000 | 1695 | 854 | 842 |
Нийтдүн | 13067 | 7199 | 5868 |
Үргэлжлэл бий...
Х.Болор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна