Фэйсбүүкийн үйл ажиллагаа доголдоод байна

Админ
2019/03/14

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк, түүний эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүдийн ажиллагаа удаан хугацааны турш доголдоод байна. Тус компани байгуулагдсан цагаасаа хамгийн удаан зогсолт хийж буй нь энэ бөгөөд цахим хуудастаа "Би догогдлыг арилгахаар ажиллаж байна. Та бүхэнд бидэнд итгэнэ үү" гэж бичжээ.  Гэвч одоогийн байдлаар олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк рүү хандалт хийх боломжгүй, доголдсон хэвээрээ байна.  Фэйсбүүк сүлжээнд ямар шалтгаанаар догогдол үүссэн эсэх нууц байгаа ч албаныхан энэ бүхэн "DDoS" халдлагатай ямар ч холбоогүй гэж уламжлав.  2008 онд дэлхий даяар 150 сая орчим хэрэглэгчтэй байсан фэйсбүүк өнгөрөгч онд хамгийн удаан буюу 45 орчим минут хаагдаж байсан түүхтэй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна