Эрдэнэс Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг жолооч шатаж нас баржээ

Админ
2019/03/14

Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс тээврийг хийдэг жолооч  шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач Цагаан хад руу  нүүрс ачдаг бөгөөд нүүрс ачиж буулгах талбайд кабиндаа шатаж нас баржээ. Урьдчилсан байдлаар кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан хэмээн үзэж байна. Нас барсан жолооч Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэдэг Сань-Хэ гэх хятад компанид ажилладаг байсан гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна