“Эко-Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцална

Админ
2019/03/15

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Эко-Алтан Заамар”-ын лицензийг цуцлахаа мэдэгдлээ. Тус компани 4 лиценз эзэмшдэг. Осол А018995 лицензтэй талбайд гарсан юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар ослын шалтгааныг судалж байгаа бөгөөд дүгнэлтээ хараахан гаргаагүй байгаа аж. “Нурсан карьерын дээд талд 10 метр гүнзгий хиймэл нуур үүсгэсэн байна. Уг нуурын ус уурхайн хана руу нэвчиж, нуралт үүсгэсэн. Мөн уурхайн гүний 51 метрт усны судал таарчээ. Тэр нь өвөл агчиж, хавар тэлсний улмаас хөрс суларсан. Ийм үед уурхай ажиллаж байсны улмаас хөрс ачааллаа дийлэхгүй нурсан” гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гаргаад байгаа.

 Д.Сумъяабазар энэ талаар “Энэ компани зөвхөн олзны хойноос явсан. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсоогүй, хэрэгжүүлээгүй. Сорчилж алт олборлосны улмаас ийм осол гарлаа. Осол гарахаас 1 хоногийн өмнө бид лицензийг нь цуцлахаар ярьж байсан. Гэтэл ийм осол гарлаа. Хариуцлага гэж юу байдгийг мэдрүүлнэ” хэмээн мэдэгдэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна