1930-аад оны гранат олджээ

Админ
2019/03/15

Айлын хаваржаанаас нэлээд эртний гар гранат олджээ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Харгант” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 96 км-т/ тус сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930-аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн хоёр алба хаагч, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна