Никель Ганбаа хар тамхины хэргээр шалгагдаж байна

Админ
2019/03/18

Олноо Никель Ганбаа нэрээр танигдсан Г.Дашнямыг унадаг дугуй хийдгээр нь илүүтэй мэднэ. Гэвч тэрбээр хар тамхины хэрэгт холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна. Эдгээр гурван хүний нэг нь  Г.Дашням байжээ. Тэдний машинаас цагдаа нар мансууруулах төрлийн бодис илрүүлж, нотлох баримтаар хавсарган авсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Никель Ганбаагийн халааснаас таван грамм хар тамхи илэрсэн боловч үүнийгээ жолоочийнх гэж мэдүүлсэн бололтой. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна