ЦЕГ-ын дэд дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч хүний аминд хүрчээ

Админ
2019/03/18

ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн талаар тодруулбал өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд БЗД-ийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн газрын үзлэг одооявагдаж байгаа тул ТЦА-наас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Д.Ядамдоржийн жолооч албаны машинтай явж байгаад ийнхүү осол гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна