Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол нь зоджээ

Админ
2019/03/19

Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Энэ хэргийн талаар ээж нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн байна. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна