Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс уран зурагнуудыг нь хураан авчээ

Админ
2019/03/20

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уран зураг сонирхолтой гэдгээ нуудаггүй. Чамгүй өндөр өртөгтэй ховор зургуудаар цуглуулгаа баяжуулсан тэрбээр 2009 онд "Элбэг” нэртэй арт галерей нээж байсныг уншигчид санаж байгаа байх. Гэвч саяхан Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх бүсгүй "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа "Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” тухай дуулгасан. Мөн энэ тухай Тагнуулын Ерөнхий газарт мэдэгдэж, ажлын хэсэг хүртэл томилсон ч зургийг эрэн сурвалжлахын оронд А.Янживыг ажлаас нь халж хариуцлага тооцсон байна. Энэ үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ. Эндээс Ц.Элбэгдорж ховор хосгүй гэгдэг уран зураг, соёлын өвүүдийг Их тэнгэрийн хананд байршуулах нэрээр хуулбарлаж, их хувийг нь өөрийн "Элбэг” арт галерейд шилжүүлсэн юм биш үү гэх хардлага төрж эхэлсэн. Тэгвэл ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураан авсан тухай мэдээлэл чих дэлслээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржтой холбогдол бүхий Тавантолгойтойн 178 хуудас материалыг биечлэн гардуулсан. Улмаар Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж байцаалт авсан юм. Тэгвэл энэ удаад цагдаагийнхан түүний ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Ингэхдээ хувийн цуглууллага дахь уран зургуудыг нь хурааж авсан байна. Нэгжлэг хийх явцад түүний ажлын өрөөнд 1000 гаруй зураг байсан аж.  Магадгүй Уран зургийн галерейн захирал асан А.Янживийн ярьсан зүйл үнэн байх магадлал өндөр болсон учир Эрүүгийн цагдаагийнхан хөдөлсөн байх талтай. 
Их тэнгэр цогцолбор "Хатан туул” зочид буудлын ханыг чимэглэх зорилгоор уран зургуудыг түр хугацаанд байршуулах гэрээг 1986 онд байгуулж, Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээлийг тэнд байршуулсан байдаг. Улмаар 2008, 2012 онд Их тэнгэр цогцолборт очин, уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тооллого явуулахад 34 зураг тоолуулсан байна. Өөрөөр хэлбэл зургаан зураг дутсан гэсэн үг. Мөн 34-өөс ердөө нэг нь л ориг эх хувиараа бусад нь дууриамал зураг болохыг тооллогын ажлын хэсэг тогтоосон тухай Уран зургийн галерейн захирал асан А.Янжив ярилцлагадаа дурдсан байсан билээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна