С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс дахин хоёр хүнийг саатууллаа

Админ
2019/03/20

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс  14 хоног саатуулан шалгах болсон. Саатуулагдсан хоёр ажилтан нь ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсгийн дэд дарга М болон ажилтан Б нар байсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус ажлын хэсгээс  дахин хоёр хүнийг өчигдөр саатуулсан байна. Тодруулбал АТГ-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хоёр албан тушаалтанг саатуулсан байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял авсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, гэрч Б.Булган нар нь Төв аймагт хоригдож байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна